Wednesday, November 2, 2016

Сэтгэл судлал гэж юу вэ?

Сэтгэл судлал


Сэтгэл судлал, өөрөөр Психологи гэдэг нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хамгийн өргөн хэрэглэдэг. Сэтгэл судлалын чиглэлээр суралцан баклаврын зэрэг эзэмшин улмаар сэтгэл судлалын аль нэгэн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнийг сэтгэл судлаач болон сэтгэлзүйч гэдэг. Сэтгэл судлал нь хүний зан үйлсэтгэцийн шинж, байдал, үйл явцууд, ухамсарын нарийнүйлдэлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, хүмүүс харилцаа зэргийг судалдаг юм. Мөн зарим сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлал нь хүний сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэлзүйн мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн аливаа асуудалд жишээ нь стресс гэх мэт хүний амьдралын өдөр тутмын олон талт үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Тиймээс ч нэг талаас хүн бүр сэтгэлзүйч байдаг. Сэтгэл судлал хүний хөгжилспортэрүүл мэндхөдөлмөрбайгууллага хамт олны зан үйлхэвлэл мэдээлэлхууль эрх зүйсэтгэлзүйн оношлогоосэтгэлзүйн тестхарьцуулсан сэтгэл судлал гэх мэт салбар шинжлэх ухаануудтай.

Түүх


Сэтгэл судлалыг хамгийн хөгшин бөгөөд хаимгийн залуу шинжлэх ухаан гэж үздэг. нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.

Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлагагүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагагүй.


Психоанализ


Австрийн эмч Зигмунд Фрейд (зөв дуудлага нь Фройд) 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. Фрейд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, истери, психопатологи буюу сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. Фрейд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьсан билээ. Мөн сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд чөлөөт харилцааны аргын эхлэлийг тавьжээ.

Швейцарийн сэтгэл мэдрэлийн эмч Карл Юнгийн аналитик сэтгэл судлалд Фрейдийн судалгаа нөлөөлсөн байдаг. 20-р зууны дунд үед Зигмунд Фрейдын охин Анна Фрейд, Америкийн сэтгэл судлаач Эрик Эриксон, Австри-Английн психоаналист Мэлани Клайн, Английн психоаналист, физикч Виникот зэрэг нэрт судлаачид төрөн гарсан юм. 20-р зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фрейд урсгал хэмээдэг.

Карл Поппер тэргүүтэй философичид мөн Ханс АйзенкСкиннер зэрэг сэтгэл судлаачид психоаналитик онол, эмчилгээг шүүмжлэх болсон юм. Скиннер болон зарим бихевиористууд сэтгэл судлалыг психоанализтай харьцуулахад илүү эмпирик, үр дүнтэй гэж үзэж байсан ч цаг хугацааны явцад Фрейдын дэвшүүлсэн олон санааг хүлээн зөвшөөрчээ.

Xүн бол өөрөө философи юм.
Ашигласан : www.wikipedia.com

Сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарууд


Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь дэд салбаруудад хуваагддаг бөгөөд сэтгэл судлаачид ч тодорхой салбарт мэргэшин ажилладаг. Бид доор хамгийн түгээмэл салбаруудыг танилцуулж байна. 
Клиникийн сэтгэл судлаач
  • Сэтгэц, сэтгэл хөдлөл болон зан үйлийн өвчин, эмгэгийг оношлох болон эмчилдэг байна. 
  • Энэ нь богино хэмжээний хямрал болон өсвөр насанд үүсэх зөрчилдөөнөөс эхлэн архаг болсон /schizophrenia/ өвчлөлүүд орно. 
  • Зарим сэтгэл судлаач нар тодорхой нэгэн асуудалтай онцгойлон мэргэшсэн байдаг. /айдас болон сэтгэл гутрал/
  • Зарим нь хүн амын тодорхой хэсэгтэй ажилладаг. /залуучууд, гэр бүл, хос, цөөнхийн бүлэгүүд/
  • Тэд мөн эмч нартай хамтарч ажилладаг. 
Сэтгэхүйн /танин мэдэхүйн/сэтгэл судлаач
Cognitive and perceptual psychologists
  • Хүний хүртэхүй, бодол болон ой тогтоолтыг судалдаг. 
  • Оюун ухаан хэрхэн бодит амьдралыг хүлээж авдаг, хэрхэн суралцдаг болон хүмүүс хэрхэн хоорондоо ойлголцдог болон хэл яриаг хэрхэн бий болгодог талаар судалдаг. 
  • Мөн учир шалтгаан, шүүмжлэл болон шийдвэр гаргалтын талаар судалдаг. 
  • Тэд мөн зан үйлийн мэдрэлийн өвчин судлаач нартай хамтран ажиллаж, сэтгэхүйн үйл ажиллагаануудын биологийн суурийг тодорхойлдог. 
Олон нийтийн сэтгэл судлаач
Community psychologists
  • Олон нийтийн чадварыг сайжруулан хүмүүсийн хэрэгцээг хангахын төлөө ажилладаг. 
  • Тэд олон нийтийн өөрсдөд нь буй эх үүсвэрийг үнэлэхэд тусалдаг ба бусадтай холбогдон өөрсдийн амьдрал болон орчин тойрноо сайжруулахад тусалдаг. 
  • Ганц хүнтэй ажиллахаас илүүтэйгээр олон нийтийг хамтдаа үүсэн буй сөрөг явдлуудыг давж гарах, өөрчлөх, түүнээс сэрэмжлэх болон хүчтэй хамт олон бий болгоход тусалдаг. 
  • Жишээ нь: хар салхины хохирогч нарт туслах, цагдаа нартай хамтран олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах
  • Тэд судалгаа, практик 2-ыг хамтад нь ашигладаг. 
Зөвлөгөөний сэтгэл судлаач
Counseling psychologist 
  • Хувь хүмүүсийг өөрийн хүч чадал болон эх үүсвэрээ таниж өдөр бүрийн асуудалаа өөрөө шийдвэрлэн зохицоход тусалдаг.
  • Зөвлөгөө, сэтгэц засал, сургалт болон шинжлэх ухааны судалгааг хийдэг. 
  • Олон хүчин зүйлүүд зан үйлийг бий болгоход нөлөөлдөг ба жишээ татвал, хувь хүний чанарууд, орчин нөхцөл гэх мэт.  
Хөгжлийн сэтгэл судлаач
Developmental psychologist
  • Амьдралын туршид гарах хүний сэтгэл зүйн хөгжлийг судалдаг. 
  • Саяхныг хүртэл хүүхэд нас болон өсвөр насан дээр ихэнх анхаарал тавигддаг байсан бол ахмад үеийнхний хөгжлийн талаар түлхүү судлах болсон.  
Туршилтын сэтгэл судлаач
  • Өргөн хүрээний сэтгэл судлалын үзэгдлийг сонирхон судалдаг. 
  • Хүн болон амьтдыг судлан тодорхой нөхцөлд ямар хариу үйлдэл гарган ямар ур чадвараа ашиглаж байгааг нь судалдаг байна. 
  • Лаб болон энгийн /empirical/ аргуудыг туршилтандаа ашигладаг. Судалгааны онцлогоос болон олон нөхцөл байдалд туршилтаа явуулах. 
Шүүхийн сэтгэл судлаач
Forensic psychologist
  • Шүүхийн сэтгэл судлаачид хууль эрх зүйн орчинд сэтгэл судлалын суурь асуудлуудыг авч хэрэгжүүлдэг.
  • Хуулийн салбарын тухай багагүй мэдлэгтэй байх шаардлагатай. 
  • Хэрэгтэн шүүхийн шийдвэрийг хүлээн авах сэтгэхүйн чадамжтай байгаа эсэх, эцэг эх нь хүүхдийг цаашид асран хамгаалах боломжтой эсэхийг үнэлэн дүгнэх зэргээр шүүхийн шийдвэрт нөлөөтэй оролцоно. 
  • Мөн шүүгчийн зан үйл болоод гэрчийн нотолгоо зэргийг шалгах асуудалд үүрэгтэй оролцдог. 
Эрүүл мэндийн салбар дахь сэтгэл судлаач
Health psychologist
  • Эрүүл мэндийн салбар дахь сэтгэл судлаачид нь эрүүл байхад болоод өвчинд өртөхөд биологийн болон сэтгэл зүйн, мөн нийгмийн ямар учир шалтгаан байна вэ гэдэг дээр голчлон төвлөрч судалгаа хийж, ажилладаг. Өвчтөнүүд хэрхэн өөрсдийн өвчинтэй тэмцэж байна, яагаад зарим хүмүүс аливаа эрүүл мэндийн асуудалтай нь холбоотой заавар зөвлөмжийг дагадаггүй вэ г.м асуудлуудаас эхлээд, өвдөлтийг намтгах хамгийн боломжит аргууд болон эрүүл аж төрөх арга замыг өвчтөний байдлаас шалтгаалан бий болгож байдаг. 
  • Бусад эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах бөгөөд сэтгэц гаралтай биеийн өвчлөл, нийгэмд хор уршигтай бөгөөд томоохон асуудлуудын сэтгэл зүйн шалтгаан зэрэгт анхаарлаа хандуулан ажиллана.
Байгууллагын сэтгэл судлал
Industrial/organizational (I/O) psychologists
  • Ажилчдын ажлын байран дахь бүтээмж, эрүүл мэнд, ажил дээрх амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор байгууллагын сэтгэл зүйчид сэтгэл зүйн төрөл бүрийн зарчим, арга зүйг авч хэрэгжүүлдэг.
  • Ихэнх байгууллагын сэтгэл судлаачдын хувьд тухайн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн мэт ажиллан, байгууллагын ажилчид, тэдний сургалт, хөгжлийг хариуцдаг.
  • Үүний зэрэгцээ, шинэ ажилтан сонгон авахад ашиглагдах тест, холбогдо
  • Үүний зэрэгцээ, шинэ ажилтан сонгон авахад ашиглагдах тест, холбогдох бусад журмыг ажил олгогчид бэлтгэн өгдөг. 
  • Зарим нэг сэтгэл судлаачдын хувьд стратеги төлөвлөлт, чанарын менежмент болон байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх чиглэлээр удирдлагын түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 
Мэдрэлийн судлаач
Neuropsychologist
  • Мэдрэл судлаач сэтгэл судлаач нь тархины үйл ажиллагаа болоод зан үйлийн хоорондийн холбоог судална. Жишээ нь, тархи хэрхэн мэдээллийг тогтоож, хадгалж байгаа болон эргээд тухайн мэдээлэл, дурсамж зан үйл болоод сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлж байгааг судална.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийг үүндээ ашиглана. /tomograph, MRI/ 
  • Мөн эмнэлгийн үйлчилгээ буюу эмчлэх үйл явцыг хийдэг.
Сургуулийн сэтгэл судлаач
School psychologist
  • Сургуулийн сэтгэл судлаачид хүүхэд, тэдэнд нөлөөлж буй насанд хүрэгчид, гэр бүлд гэх зэргээр маш өргөн хүрээнд ажилладаг. 
  • Сурагчдыг үнэлж дүгнэх бөгөөд, тухайн асуудлаар эцэг эх болон сургуулийн бусад ажилчдад зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай гэж үзвэл тухайн сурагчийн зан үйлд нөлөөлөх арга хэмжээг авна.
Нийгмийн сэтгэл судлаач
Social psychologist
  • Хүний сэтгэл зүйн асуудал болоод зан үйлийн байдал бусад хүмүүстэй харилцсанаар хэрхэн бүрэлддэг вэ гэдгийг буюу нийгмийн харилцааны асуудлыг голчлон судална. 
  • Судалгааны үр дүн нь хүмүүсийн хоорондын нэгдэх болон тарах шалтгаан, аюултай байдалд орсон тохиолдолд гарах авир ааш болоод хэрхэн юунаас болж өөрчлөгддөг талаар мэдээлэл авч, сэргийлэхэд чиглэгддэг. 
Спортын сэтгэл судлаач
Sport psychologist
  • Тамирчдад тухайн тэмцээнд оролцохдоо өөрийн гаргах амжилтанд төвлөрөхөд, мөн илүү сэдэлжихэд анхааран туслах бөгөөд өөрийгөө үгүйсгэсэн айдас, сэтгэл санааны тавгүй байдлыг хэрхэн зөв аргаар шийдвэрлэж, түүнтэй тэмцэх тал дээр чиглүүлэн зааж сургадаг. 
  • Энэхүү чиглэл нь спортын бүхий л төрөлд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа залуу тамирчдыг хөгжүүлж, спортод татагдахад нөлөөлж байна. 
Ашигласан : http://psychology.mn/